ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#35/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Монголбанк төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн сулралын эсрэг 2022 оны эхний хагас жилд нийт 3.2 тэрбум ам.долларын валютын интервенц буюу дуудлага худалдаа хийжээ."
-М. Номин-Эрдэнэ
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Брокер

Онцлох шинжилгээ

ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.06.06 - 2022.06.10 | TDB Securities

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

Төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн сулралын эсрэг Монголбанк 2022 оны эхний хагас жилд нийт 3.2 тэрбум ам.долларын валютын интервенц буюу дуудлага худалдаа хийжээ.Монголбанк 2022 оны эхний хагас жилд нийт 3.2 тэрбум ам.долларын валютын худалдах арилжаа хийсний 24.0 сая ам.доллар нь своп хэлцэл, 2.0 сая ам.доллар нь форвард хэлцэл үлдсэн нь спот хэлцэл байлаа.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Топ 20 индекс 35,003.00 нэгжид хүрч, 0.98%-иар буурсан. Монголбанк мөнгөний хумих бодлого баримталж байгаа нь Монгол улсын хувьцааны зах зээлийн бууралтад гол сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Мөн гадаад валютын ханшийн эрсдэл өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны Нөөцийн Банк (ХНБ) мөнгөний хумих бодлого баримтлах төлөвөө мэдэгдсээр байгаа нь АНУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. "large-caps" (Зах зээлийн үнэлгээ 10 тэрбум ам.доллароос дээш) хувьцаанууд "small-cap" хувьцаануудаас илүү сайн гүйцэтгэлтэй байсан. Газрын тосны үнэ 7 хоногт буурсан нь (90 ам.доллар орчимд хүрч буурсан) эрчим хүчний салбарын компаниудын хувьцааны ханш буурахад нөлөөлсөн.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Төв банкнуудын мөнгөний хумих бодлого баримтлах хүлээлт болон ОХУ байгалийн хийгээ Европ руу нийлүүлэхээ зогсоох болгоомжлолын улмаас Европын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "STOXX Europe 600" индекс 2.37%, "France’s CAC 40" индекс 1.70%, "UK’s FTSE 100" индекс 1.97% тус тус буурсан бол "Germany’s DAX" индекс 0.61%-иар өссөн. "Italy’s FTSE MIB" индекс бага хэмжээнд өөрчлөгдсөн.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-д бодлогын хүү дахин өндрөөр өсөх магадлал өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор Япон улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "Nikkei 225" индекс 3.46%, "TOPIX" индекс 2.50%-ийн тус тус бууралттай хаагдсан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын томоохон хотуудад цар тахал дахин ихсэж байгаа болон тус улсын эдийн засгийн хэтийн төлөв удаашралтай байгаа нь 7 хоногт хувьцааны зах зээл бууралттай байхад нөлөөллөө. "Shanghai Composite" индекс 1.54% "CSI 300" индекс 2.01%-иар тус тус бууралттай хаагдсан. 8-р сарын 26-нд АНУ-ын нягтлан бодох бүртгэлийн алба АНУ-д бүртгэлтэй БНХАУ-ын компаниудын аудитын баримт бичгүүдийг шалгах урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурснаар БНХАУ-ын 200 орчим компанийг АНУ-ын хөрөнгийн биржээс гаргах аюул шийдвэрлэгдсэн.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

https://tdbsecurities.mn/article/bondiin-zakh-zeeliin-toim-20220829-20220902

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,911 ширхэг бондыг нийт 190.45 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж өнгөрөгч 7 хоногт өссөнд ажилгүйдлийн түвшин өсөлт нөлөөллөө. 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өнгөрөгч 7 хоногт 3.4%-д хаагдсан нь 2007 оноос хойш ажиглагдаагүй түвшин болоод байна. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ сайтай компанийн бондууд макро эдийн засгийн хэтийн төлөвийн сайнгүй байдалтай холбоотойгоор бага хэмжээнд арилжаалагдсан.

Дэлгэрэнгүй →

Тоон үзүүлэлтүүд

Зах зээлийн үзүүлэлтүүд
Татах →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

БНСУ-ЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ БҮХ ЦАГ ҮЕИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ

 2022.09.01 

Наймдугаар сард БНСУ-ын төлбөрийн тэнцлийн алдагдал дээд түвшинд хүрлээ. Тайлант хугацаанд алдагдал нь бараг хоёр дахин өсөж, 9.5 тэрбум ам.доллар болсон байна.

Дэлгэрэнгүй

БНСУ-ЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ БҮХ ЦАГ ҮЕИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ

 2022.09.01 

Наймдугаар сард БНСУ-ын төлбөрийн тэнцлийн алдагдал дээд түвшинд хүрлээ. Тайлант хугацаанд алдагдал нь бараг хоёр дахин өсөж, 9.5 тэрбум ам.доллар болсон байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

"ГЕРМЕС ЦЕНТР" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

 2022.08.31 

"Гермес центр” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар компанийн 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нийт 629,914,868.02 төгрөгийг нэгж хувьцаанд 8.02 төгрөгөөр тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ СИНГАПУРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

 2022.08.30 

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Хойд Ази болон Ойрх Дорнодын бүс нутаг хариуцсан газрын захирал, ноён Тан По Текийг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй